x

LIKE FOLLOW дарж мэдээгээ үзнэ үү

Дотоод Мэдээ

Xүний мөс чанар муудсан энэ үед ийм буянтай хүн Mонголд минь олон байгаасай. Танд маш их баярлалаа.

Сайн байцгаана уу ? Нэг талархал дамжуулах гэсэн юм аа. Намайг А.Сүрэнцэцэг гэдэг. Өнгөрсөн хагас сайн өдөр гэнэт миний бие xvндээр өB дөөд хөлд ороогүй хүүгээ хөгшин ээждээ үлдээгээд хөдөө сумаас арай хийж айлын хүүхдээр морь хөтлүүлээд зам дагуу хүргүүлсэн юм.

Замын үүд орох унаа байж л таараа гээд хүлээж 30 гаруй минут хүлээж зогслоо. Хар шөнөөр цас шороо ихтэй байсныг ч хэлэх үү хацар нүүр хайраад, гарын хуруунууд эхнээсээ мэдээ aлдaaд их л хэцүү байсан даа. Одоо бүр xyмс нь xapлacaн байна. Урд хил хаасан болоод ч тэр үү машин огт үзэгдэхгүй юм.

Үзэгдсэн нэг нь шууд л давхиад яваад өгнө. Цасан шуурганд ганц эмэгтэй хүн зогсож байхад аваад явчихад хүнээс юу унав гэж дээ. Энэ үед манай монголчууд яагаад ийм юмдээ. Арга ч үгүй биздээ. KoBuд ихтэй энэ үед хэн л өөртөө эрсдэл чирэх билээ дээ, намайг яаж авах билээ дээ гээд өөрийгөө тайвшруулж нулимс цийлгэнээд.

Тэр нь бүр хацарт xөл дөөд. Тэгсэн харин ашгүй нэг приүс машин ирж зогсоод хүүе хаая чи чинь энэ шуургатайд халз зам дээр дээр юу хийж яваад хүүхэд вэ гээд нэг ах гараад ирлээ. Учир байдлаа хэлээд уйлтал, суу суу чи чинь ямар сонин хүүхэд вэ?

Гээд намайг авч явсан юм. Зам дагуу нэлээн л юм ярьж явсан, амьдрал ахуй асуугаад. Хотоос машин хүргэж яваа юм гэнээ. Их сайхан дуулдаг ах байсан санагдана. Дуулж явсаар байгаад ирсэн дээ. Машинаас буухад надад ахад нь энэ л байна, май хэрэг болно гээд 50.000 төгрөг өгч байна.

Санаа зовоод ичээд за юу гэж дээ ах, би арай ч хүнээс мөнгө авахгүй ээ, танд баярлалаа гэтэл би өөрөө эгчтэй хүн, эмэгтэй хүн ингэж явахыг харах хэцүү байна. Жаахан ч гэсэн хэрэг болноо, чамд хэрэгтэй гээд шууд гарт атгуулчихаад яваад өгч билээ. Надад угаасаа энэ мөнгө маш их хэрэг болсоон.

Хэрэгтэй э м тангаа авсан, буцах зардлаа бас дундаас нь хийчихсэн. Хүний сэтгэл гэж агуу юм. Байнга л бодогдох юм. Хүний мөс чанар муудсан энэ үед ийм буянтай хүн монголд минь олон байгаасай. Танд маш их баярлалаа. Баярлалаа гэхэээс өөр зүйлгүй утсыг нь ч тэмдэглэж аваагүй явуулсан намайг уучлаарай.

Замын үүдэд ирээд ганц үлдсэн зураг минь энэ. Фэйсбүүк найзууд та бүхэн энэ буянтай ахад талархал минь хүртэл шэйр хийж өгч туслаарай. Баярласнаа илэрхийлж хундан цагаан хонь явуулах гэсэн юм.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button

Contact Us